Хаврын дулаахан сайхан өдөр гэвч сэтгэл дотор эргэлзээ тээнэгэлзээтэй.

Охины маань ирээдүй гэрэлтэй байгаасай, очоод хүссэн сургуульдаа шилжин орж өөрийхөө хүссэн мэргэжлээ эзэмшээсэй л гэж залбирч байна. Залуу насны өдөр болгон үнэ цэнэтэй - жил ч бай, сар ч бай хийж бүтээх боломжоор дүүрэн. Тийм болохоор хугацаа алдаад байгаа санагдаад өмнөөс нь давчдаад байх юм. Гэхдээ тэглээ гээд хүссэнээр болох биш дээ.

Ямартай ч эхнийхээ сургуульд очоод суралцаж байх хугацаандаа хүссэнээрээ өөрөө замнаж аз жаргалтай ирээдүйгээ бүтээн босгоосой, илүү их өөртөө итгэлтэй урам зоригтой санаачилгатай бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн өөрийн бодолтой хүн болж төлөвшөөсэй, чинийхээ төлөө санаа их зовох юмаа.

Ямар азаар багш нар нь хүлээж авч хамт амьдрахад бэлэн байгаа юм, аав ээж маань тэнгэрээс дэмжиж тэтгэж байгаа нь тэр байхаа.

Comments

Popular posts from this blog