Чаднаа гэсэн бодол итгэл, хүсэл тэмүүлэл ямар ч юмыг ажрахгүй даваад гарах тулаад үзэх зориг хэн бүхэнд хэрэгтэй. Залуу халуун насанд энэ төрлийн хэрэгцээ харьцангуй бага байдаг бололтой. Нас нэмэгдэхийн хирээр эрч суларч эргэлзээ үүсэх нь их юм. Зөв явна уу, зөв хийвүү гэдэгтээ үргэлж эргэлзэж санаагаа зовоох нь зөвхөн миний асуудал юм болов уу. Эргэн тойрноо ажихад эргэлзээд эмзэглээд шаналаад яваа хүмүүс харагдахгүй л юм. Өөрөө өөртөө үүсгээд байгаа энэ даваагаа намсгаж тайван сайхан сэтгэл хангалуун амьдрах өөрийн гэсэн аргатай болох юмсан.
Хаа байсан өнгөрснийг, эсвэл болох эсэх нь мэдэгдэхгүй ойрын ирээдүйн зүйлд санаа зовж сэтгэл түгшиж өөрийгөө тайван биш байлгадгаа болихсон.
Чи чаднаа, бүтнээ, бүтээнээ гэдэгтээ итгэлтэй байж үргэлж өөрийнхөө талд байдаг итгэл төгс сэтгэл амар байхсан. Энэ эрч хүчээр өдөр бүр өөрийгөө цэнэглэдэг өөрийн гэсэн нууцхан аргуудтай ч юм уу, дадал зуршилтай болж түүнээсээ тэжээл авч тайтгарал мэдрэхийг хүсч байна.
Тайтгарал эдэг бол түгшилгүй, эмээлтгүй, эрч хүчтэй итгэл төгс байхыг хэлэх биз.
Comments
Post a Comment