Үхэр
Зургийн эх сурвалж: Freepik2025 онд үхрийн ордныхонд нийгмийн бүсэд Санчир гараг ойлгоход амар Загасны ордод байрлалтай эхэлнэ. Энэ нь таны харилцаанд илүү их уян хатан, өрөвч сэтгэлтэй хандахыг уриалж буй. Ийм өөрчлөлт нь таны нийгмийн хүрээг шинэ, эерэг байдлаар тэлэхэд тусалж чадна.
Тавдугаар сарын сүүлээс есдүгээр сар хүртэл таны сүнслэг байдлын арванхоёрдугаар гэрт Санчир гараг гал мэт Хонины ордод шилжин, байрлах болно. Энэ хугацаанд та далд айдас, дарагдсан мэдрэмж, сэтгэл зүйн асуудлуудтайгаа нүүр тулж ажиллах юм. Өөрийн айдас, түгшүүрийг ойлгож, даван туулах боломж гарч байгаа тул энэ нь сүүлийн үед саад байсан асуудлуудыг шийдвэрлэхэд ихээхэн тусална.
Таны ордонд дахин Тэнгэрийн ван гараг байрлана, гэхдээ зөвхөн хэсэг хугацаанд. Нэгдүгээр сараас долоодугаар сарын эх хүртэл, мөн арванэгдүгээр сарын эхээс оны эцэс хүртэл Тэнгэрийн ван таныг гэнэтийн өөрчлөлтөд дасан зохицох, шинэлэг санаачилгыг хүлээн авах, уламжлалт бус аргуудыг ойлгоход түлхэц өгнө. Эдгээр хугацаанд хувийн амьдралд тань гэнэтийн өөрчлөлт гарах бөгөөд эхэндээ өөрчлөлт тавгүй санагдаж магадгүй. Гэхдээ та тодорхой бус байдалд дасан зохицож, сэтгэлгээ болон хандлагаа нээлттэй байлгавал энэ жил таныг төсөөлж байгаагүйгээр өргөжүүлнэ.
Мөн Санчир жилийн эхээр Загасны ордод байрлаж, таны нөхөрлөлийн бүсийг идэвхжүүлнэ. Энэ нь та найз нөхөдтэйгөө харилцах харилцаагаа гүнзгийрүүлж, харилцан үнэнч байхын чухлыг сурахад тусална. Хамтын сорилтуудыг даван туулснаар та бие биетэйгээ илүү бат бөх холбоо үүсгэж, найдвартай суурийг бий болгоно.
Долоодугаар сараас арванэгдүгээр сарын эх хүртэл Тэнгэрийн ван таны мөнгөний бүсэд нөлөөлнө. Энэ нь санхүүгийн хүндрэлийг дагуулж магадгүй ч үүний зэрэгцээ та илүү бүтээлч, шинэ санаачилгатай байж сурах болно. Энэ өөрчлөлт нь анхандаа сорилт мэт санагдаж болох ч эцэстээ таны амьдралд маш том эерэг өөрчлөлт авчрах боломжтой.
2025 он үхрийн ордныхны хувьд өөрчлөлт, өсөлт, шинэчлэлийн жил байх болно. Хүлээж авахад нээлттэй байж, эрч хүчтэйгээр урагшилж байгаарай!
(04.20-05.20)
Зан чанар:
Үхрийн ордод төрсөн хүмүүс ерөнхийдөө дуугуй, бие даасан, хариуцлагатай, даруу төлөв зантай. Зожиг бас зөрүүд зантай. Биеэ барих чадвар сайтай тул стресст ордоггүй. Гэхдээ гэнэт уур нь хүрвэл маш аюултай. Үхрийн ордныхон нэг бол маш тайван эсвэл маш их уур хилэнд автана.
Үхрийн ордныхон юмыг бодитоор хардаг, хашир, догь, амьдралын ухаантай хүмүүс. Тэд гайхамшигтай төлөвлөгөө, ер бусын төсөл зэрэгт бараг оролцдоггүй. Сэтгэн бодох чадвар маруухан учир уран зөгнөлд сайнгүй. Үхрийн ордныхон эд баялгийг хүсдэг ч бас тэр хэмжээгээрээ үрэлгэн зантай. Тэд гоё сайхан юм бүхэнд дуртай. Үхрийн ордныхон дэмий юманд цагаа үрэхийг хүсдэггүй, зөвхөн ажлаа хийхийг илүүд үзнэ.
Тэд хэлсэн үгэндээ маш сайн хүрдэг бөгөөд ой санамж сайтай. Үхэр бардам зантай тул бусдын хамааралд хүсдэггүй. Тэд бусдад сэтгэлээ нээх дургүй.
Өөрийгөө хянах чадвар маш сайтай, эвлэг хөдөлгөөнтэй. Үхрийн ордынхон бол хүч чадал итгэл найдварын билэг тэмдэг юм. Тэдний хадан цохио мэт хатуу зан нь заримдаа галт уул дэлбэрэх шиг илэрнэ. Ер нь тэд маш тайван төлөв зантай бөгөөд дуугаа өндөрсгөх болон хэрүүл маргаанд маш дургүй. Тэд амьдралыг ухаанаар биш сэтгэлийн мэдрэмжээр хүлээж авдаг. Тэд зөн билгийн мэдрэмж ихтэй хүмүүс.
Бусад ордуудаас илүү мэдрэмж сайтай. Үхрийн ордныхон нь эргэцүүлэн бодох, хурдан шийдвэр гаргах болон аливаа гэнэтийн өөрчлөлтөнд дургүй. Тэд эгэл даруу зан, эрүүл саруул ухааны чадамжаараа бусдаас ялгардаг.
Эрүүл мэнд:
Биеийн эсэргүүцэл сайтай тул өтөл буурал болтлоо ямар ч өвчин эмгэггүй амьдарч чадна. Биеийн хэлбэр, галбираа удаан хадгална. Өөрөө өөрийгөө л сүйтгэхгүй бол урт насална. Хэт их ажиллаж, тамхи татаж бас хайрлаж дурладаг. Өөрөөр хэлбэл хаана хэзээ яаж зогсохоо мэддэггүй.
Аливааг хэтрүүлснээс ихэнх өвчин нь үүсдэг. Эсвэл сэтгэл санаагаар унасан буюу уйдаж, гомдсон үедээ өвчилдөг. Бие нь өвдөж байсан ч бусдад хэлдэггүй. Өвдвөл дуулгавартай өвчтөн байж чаддаг, эмчийн зааврыг нэгд нэгэнгүй биелүүлж, бусдаас илүү тэвчээртэй өвчнөө даадаг.
Өвчилбөл өвчин нь удаашрах хандлагатай. Биеийн тамир, биеийн хүчний хөдөлмөр, хоолны дэглэм буюу аливаа нэгэн хязгаарлалтыг тэвчдэггүй.
Таргалах хандлагатай. Хоолны дэглэм барьж идэвхитэй амралтыг эрхэмлэвэл зохино. Өвчилж болзошгүй эрхтэн, тусах магадлалтай өвчин: таргалах, чихрийн өвчин, шар, хамуу, харшлууд, ханиад, шарх хувилах, толгой өвдөх, мэдрэлийн болон тархины өвчнүүд, ядаргаа, шизофрени зэрэг юм.
Амжилт бүтээл:
Энэ ордныхны зугаа цэнгэлийн мэдрэмж хүчтэй байх учраас жинхэнэ жаргалыг эдлэх болно. Бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд бүтээгдэхүүнээ сурталчлах шинэ арга олох бөгөөд энэ нь олон нийтийн сонирхлыг ихэд татна.
Гадаад худалдаа өснө. Гэхдээ дотоод худалдаанаас илүү их алдагдалд оруулж болзошгүй. Санхүүгийн байдал сайн байна. Мөнгө зээлэхэд тийм ч таатай үе биш. Боломжтой бол өөрийнхөө мөнгийг хадгалахыг хичээх хэрэгтэй. Хэрэв та үүрэг хариуцлагаа өндөржүүлье гэвэл өөрийн нэр хүндэд нухацтай хандах цаг ирж байна.
Аялалын үед тав тухтай байдлыг эрхэмлэ. Ихэнх аялал ажил хэрэгтэй холбоотой.
Таны эрүүл мэндэд цэвэр агаар чухал. Хайр дурлал, янаг амрагийн явдалд гайхамшигтай нээлт хийх жил. Харилцаа холбоо таны хувьд өөрийгөө ойлгох, цаашилбал ертөнцийг таньж мэдэхэд гол түлхүүр болно.
Ажил мэргэжил:
Үхрийн ордыхон багаасаа л амжилт авчрах цалин өндөртэй мэргэжил эзэмшихийг эрмэлздэг. Үхэр мөнгө хоёр үргэлж хамт удаан боловч найдвартай урагшилдаг.
Тэд эд баялаг, мөнгийг өөртөө татаж байдаг. Үхэр бол банкны билэг тэмдэг. Уйгагүй шургуу бөгөөд эрэмбэ дараатай ажлаа хийдэг нь тэдэнд амжилт авчирдаг.
Тэдний дундаас санхүүч, бизнесмэн, жүжигчин, хөгжимчин төрөхөөс гадна зохиолч, яруу найрагч, зураач, багш нар ч төрдөг. Ажлаа бараг сольдоггүй.Хамт олон нь тэднийг хүндэлдэг.
Шинэ сонин зүйлд дургүй. Газар хөрсөнд дуртай учир хөдөө аж ахуй, мал аж ахуй, цэцэг жимс тариалах сонирхолтой. Мөн тогооч, хүнсний мэргэжилтэн бий.
Өөрийн ажил хэргээ эхлэхдээ үндэс суурийг нь сайтар тавьдаг. Мөнгөнд дуртай шигээ эрх мэдэлд бас дуртай. Гэхдээ энэ нь сэтгэл ханамжтай байхын тулд юм. Бодсон санасан зүйлээ хэзээ ч орхидоггүй зорилгодоо хүрэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөдөг. Бусдын зөвлөгөөг дагах дургүй.
Өөрийн эд хөрөнгөөр бахархах дуртай бөгөөд мөнгийг хямгатай зарцуулж чаддаг. Харамч боловч хүсвэл өгөөмөр байж чадна. Үхрийн ордныхон уран зураг, дуу хөгжимд дуртай.
Шалихгүй жижиг зүйлийг огт тоодоггүй. Тэдэнд итгэж болно. Тэд шударга ёсыг баримталдаг. Сайн чанар нь: байгаагаараа байдаг, тайван зан, халуун сэтгэл тэсвэр хатуужил гэхдээ маш зөрүүд.
Хайр дурлал ба гэр бүл:
Үхрийн ордныхон хайр дурлал, найз нөхдийн харилцаанд газар, ус, агаар махбодитой ордууд хамгийн сайн тохирно.
Тэд эсрэг хүйстнээ татдаг онцгой увидастай. Гэвч дотоод сэтгэл зүрхээ нээдэггүй, бусдаас нуудаг зантай. Хайртай хүнээ дагаж гүйхгүй. Идэвхгүй, назгай байдалтай. Залуудаа ихээхэн дурламтгай. Тэдний хувьд дурлах нь амьсгалахтай адил.
Үхэр сонголтоо хийсэн л бол тууштай явдаг бөгөөд муугаар төгсөнө гэдгийг мэдэж байсан ч замаасаа хазайхгүй. Хайр сэтгэл нь удаан илэрдэг боловч нэг дурлавал гүнзгий дурлана. Тэд бүх юманд онцгой ач холбогдол өгдөг.
Жишээ нь: хоолойны өнгө, үнэр, хувцаслалт гэх мэт. Үхрийн хайр дурлал маш урт удаан хугацаанд үргэлжилнэ. Тэд үхэн үхтлээ дурлалдаа үнэнч байдаг.
Тэд хайр дурлалд романтик маягаар ханддаг. Хайртыгаа бүхэлд нь эзэмшихийг хүснэ өөрийгөө ч тэр чигээр нь зориулна. Хэрэв түүний зүрх сэтгэлийг шархлуулбал тэр аймшигтай тарчлан зовдог ба заримдаа үхэж ч магадгүй.
Гэр бүл болох нь түүнд хайр дурлалаас илүү чухал. Тэд бараг салдаггүй. Гэр бүлийн аливаа хэрүүл маргаанд маш дургүй.Үхрийн ордныхон үлгэр жишээ эцэг эх байж чаддаг. Хүүхдүүдтэйгээ эелдэг харьцаж, цаг заваа харамгүй зарцуулдаг. Тэд хүүхдээ хэт эрхлүүлэхийг тансаг байдлыг буруу гэж үздэг. Хүүхдэд үнэнч шударга, итгэл найдвартай байх занг сургана. Захирангуй байдалтай ханддаг. Тэд төрөл садан, найз нөхдөө бусдаас хэрэм цайз мэт хамгаалдаг.
Тэдэндээ үнэнч бөгөөд шаардлага өндөртэй.
Үхэр хүнийг байгаагаар нь хүлээж авч чаддаг. Тэр айлд зочлох дургүй боловч харин айлчин гийчинг харамгүй дайлж цайлна. Үхэр их дасамтгай. Тэд харгис хэрцгий өш хонзон санах нь маш ховор боловч хэрэв түүнийг эвгүй байдалд оруулбал уур хилэн нь хязгааргүй. Тэд бас хартай гэдгийг мартаж болохгүй!
Тэр гэртээ тухлаг буйдан дээрээ хэвтээд ойр дотныхонтойгоо байхыг хичээдэг ба юуг ч өөрчлөхийг хүсдэггүй. Орчин үеийн дуу шуугиантай, хөл үймээнтэй амьдрал үхрийн ордныхныг ихээхэн ядраадаг. Тэд аль болох хотоос гарч байгаль сайтай хөдөө нутгаар явахыг илүүд үздэг.
Тэд байгальд маш их хайртай хүмүүс. Үхрийн ордныхон маш гэрсэг бөгөөд бүх юмаа өөрөө хийхийг хүсдэг. Хувцас хунартаа гамтай, стилээ бараг өөрчилдөггүй. Хүний анхаарал татсан гял цал юманд дургүй, чанартай эдэлгээ сайтай зүйлд дуртай.
Ордын зохицол:
Хилэнцийн орд болон ёсорхуу үхрийн ордынхон огт тохирдоггүй. Тэд эсрэг тэсрэг зан ааштай тул хоорондоо зөрчилддөг. Хонины ордтой ч нийцэл тийм ч сайн биш, ердийн найз нөхдийн харьцаанд бол зүгээр. Хумхын ордынхонтой ойлголцдоггүй.
Охин, матар, мэлхий, загасны ордтой дээд зэргийн нийцэлтэй. Арслан, хумхын ордынхонтой харилцаа холбоо тогтоовол муу. Үхэр болоод ихрийн ордод адил төстэй зүйл олон боловч харилцан тохирдоггүй, үргэлжийн хэрүүл маргаантай байх болно.
Хоёр үхэр ч хоорондоо таарамж муутай. Жинлүүр, нумын ордтой ердийн харьцаатай.

DALL-E 3

A.Галбадрах
5 сарын өмнө
(10.20-11.20)
Хилэнц бол хамгийн хүчтэй ордуудын нэг. Энэ ордод төрсөн хүмүүсийн ихэнх нь агуу том амжилтанд хүрдэг. Энэ орд бол ерөнхийлөгчийн тэмдэг, АНУ-ын ихэнх ерөнхийлөгчид хилэнцийн ордод төрсөн байдаг.
Хилэнцийн ордныхон маш зөн билигтэй, их эрч хүчтэй, чадалтай, шийдэмгий, задлан шинжээч нар байдаг. Тэдэнд бэрхшээл гэж байхгүй! Хилэнцийг хайр ба үхлийн тэмдэг гэж тооцдог. Хилэнцийнхний амьдралыг үзэх ойлголт нь гүн ба бүр далд. Хатуу хэрцгий, шооломтгой, оргилуун ба мэргэн ухаантай хүмүүс. Тэд эрч хүчтэй ба эрх мэдэлтэй.
Тэд хайрлана, эсвэл үзэн ядна, тэдэнтэй тоомсоргүй хандах боломжгүй! Энэ ордны хүмүүс бусдад маш хүчтэй нөлөөлдөг. Хилэнцийнхэн бол зорьсон зүйлдээ тууштай хүрдэг хүмүүс. Тэд хэдийчинээ оюун ухаантай байна төдий хүчтэй оргилуун байдаг. Тэд маш эелдэг наалинхай, эсрэг хүйстэндээ их татагддаг. Гүн ухаан ярих, ахуйн асуудлаар хэлэлцэх, маргалдах зэрэгт дуртай. Тэд маргалдаанд заавал ялах ёстой гэж үздэг. Хайрын мэдрэмж ба түргэн зан хоёр нь тэдний гол чанарууд. Тэд аюултай эрч хүчтэй, дайнч чанаруудтай. Тэд зөрүүд, түргэн ууртай, догшин, тайтгаршгүй.
Тэдний эрх дархтай зан нь хүүхдэрхүү байдлын цаана нуугдаж байдаг. Өөрийн хүсэл санаархлаа хөлдөөж чаддаг болохоор хилэнцийн махбодь усыг мөс эсвэл шинэчлэгддэггүй тогтмол ус гэж хэлж болно. Ийм л учраас хилэнцийн зан араншин өөрчлөгддөггүй! Усан махбодь нь догшин боловч дуугүй, түвшин боловч арга бачтай, уян зөөлөн боловч хорсолтой зэрэг зангуудыг бий болгодог. Хилэнцийн ордны хүн өөрийнхөө зан араншинг маш сайн хянаж удирдаж чаддаг.
Тэдний харц ховсдож байгаа юм шиг тань рүү гүн нэвтэрнэ. Нүд нь хүний дотоод зан чанарыг илчилдгийг тэд мэддэг тул тэдний ихэнх нь бараан нүдний шил зүүдэг. Хилэнц бол төрөлхийн байлдагч хүн. Тэдний хазалт үхэлд хүргэж магад! Ер нь хилэнцтэй ямагт сэрэмжтэй харьцаж байх хэрэгтэй. Гаднаа зөөлөн, хоргүй, бүр гэнэн цайлган мэт харагддаг боловч яг үнэн хэрэг дээрээ огт ийм биш. Хилэнцийг хөндөх хэрэггүй учир нь түүнийг гомдоовол тэд хэзээ ч уучлахгүй мөн ямагт өс санаж явна. Дор нь өшөөгөө авна эсвэл өшөө авах тохиромжтой үеийг хүлээж цохино. Тэд ихэвчлэн маш хэрцгий байдаг. Тэдний амьдрал амаргүй, өөрийг нь байнга шүүмжилж, сүрдүүлж байгаа юм шиг санагддаг тул тэд ихэвчлэн бусдад итгэдэггүй, зожиг, сэрэмжтэй зантай. Энэ нь тэдний өөрсдийгөө хамгаалах арга. Ямар ч шалтгаангүйгээр бүхэл бүтэн хамгаалалтын систем босгодог. Хэрвээ түүн рүү дайрах юм бол тэд үнэхээр аймаар. Тэд өөрийнхөө үнэ цэнийг сайн мэддэг, өөрсдийнхөө тухай боддог бодлыг нь юу ч өөрчилж чадахгүй!
Ихэнх хилэнцүүд өөртөө сэтгэл хангалуун байдаг. Доромжлолыг тоодоггүй, сайхан үг ч тэднийг уяраахгүй, эдгээрт огт сэтгэл нь хөдөлдөггүй! Тэд эргэн тойрны хүмүүсийн санал бодолд тоомжиргүй ханддаг. Өөрийнхөө дутагдал болон садар самуун явдлаа хүнээс сонсохыг хүсдэггүй! Хилэнц нь хувиа хичээгч. Өөрийн эрх чөлөө нь тэдэнд их үнэтэй. Тэд хэзээ ч хуурмаг гоёмсог үг хэлдэггүй, хоосон магтдаггүй. Хэрвээ тэд танд аятайхан үг хэлвэл энэ нь үнэн тийм гэдэгт та итгэж болно. Хэрвээ та тэднээс өөрийнхөө тухай бодлыг мэдэхийг хүсвэл эсвэл зөвлөгөө авмаар байвал тэд шууд бодит үнэнг хэлнэ, үнэн үг тэр болгон таатай байдаггүй. Тэд зорилгодоо хүрэхийн тулд бүхнийг хэрэглэнэ. Тэд юу хүсэж байгаагаа ямагт сайн мэддэг. Бэрхшээлтэй тулгарвал тэмцэх аргаа маш сайн боловсруулдаг.
Ажил үүргээ биелүүлэхдээ хатуу хандана. Хүний болон нөхцөл байдлын сул талыг дор нь олж чаддаг. Тэд албадлаганд туйлын дургүй, тэдэнд үл ялиг шахалт үзүүлбэл үймээн дэгдээж эсэргүүцдэг, хэзээ ч хэн нэгний дураар хөдөлдөггүй. Тэдэнтэй зөрчилдөхийг огт тэвчдэггүй. Хүмүүстэй харьцахдаа ёс журамтай, үнэнч гэхдээ дасах нь ховор.
Тэд өөртөө, эсвэл үнэнч хүмүүсийг эсвэл атаархуу дайснуудыг татдаг. Хувиа бодох мэдрэмж нь маш өндөр хөгжсөн, өөрийн эрх чөлөөг хамгийн түрүүнд тавьдаг. Өөртөө хэт автан эргэн тойрныхоо хүмүүсийг анхаардаггүй. Гэхдээ хилэнц зөвхөн өөрийгөө бодоод байдаггүй бусдад үгээрээ ч үйлдлээрээ ч үлгэр дуурайлал болж чаддаг. Бүр дайснууд нь ч тэднийг хүндэлж сайнаар ярьдаг. Хилэнцийнхэн айх нь ховор, зоригтой, аймшиггүй мөн их үнэнч найз. Тэд сул доройг хамгаалдаг баатарлаг хүмүүс. Өөрт нь сайхан сэтгэл гаргасан ба бэлэг өгсөн хүнийг хэзээ ч мартдаггүй! Амжилтанд хүрэх бүхий л юм тэдэнд бий. Тухайлбал эрч хүч, чадал, гялалзсан ухаан.
Гэхдээ өөрийн уур уцаар, хэт хүсэл тачаалаасаа болж маш олон дайсантай болдог.
Амжилт бүтээл
Тэд оюун ухаан сэргэг, шинэ зүйл ихийг сурч мэддэг. Хилэнцүүдийн хилийн чанад дахь бизнес амжилттай бүтэх болно. Орчин цагийн технологийн шинэчлэл нь тэдний хамтын ажиллагаанд сайнаар нөлөөлнө.
Зарим үед хилэнцийнхний хувийн санхүүгийн байдал тийм ч сайнгүй байж магадгүй! Гэвч хуучин байр сууриа хэвээр хадгалсаар байх болно. Тэдний байгалиас заяасан авьяас нь хэл сурах, шинэ салбарт хүч үзэх боломжийг олгодог. Хилэнцүүд нь гадаадын улс орнуудаар аялж, өөрийн мэдэхгүй соёлт ертөнцтэй танилцаж явахад гэмгүй. Зарим хилэнцүүд гадаадад амьдарч, ажиллах хүсэлтэй болж магадгүй. Итгэлцэл дээр үндэслэсэн бүх харилцаа урд өмнөхөөсөө ч илүү чухал байх болно.
Эрүүл мэнд
Хилэнцийнхэн амьдралын эрч хүч асар ихтэй тул тэднийг төрөхөд нэмэлт эрч хүч шаарддаг. Мөн эсрэгээр хилэнцийнхэн энэ дэлхийгээс явахад буюу нас барахад маш их эрч хүч сулардаг тул шинэ хүн төрдөг. Амьдралын бусад асуудалд ханддагтайгаа адил тэд өөрсдийгөө хувь заяаныхаа, эрүүл мэндийнхээ эзэнд тооцдог. Энэ нь ч үнэний хувьтай байдаг. Тэд гутранги үзэл, өөдгүй бодол, аюул заналыг үл тоомсорлодог зангаараа сүйтгэж чаддагтайгаа адил бүх эрч хүчээ цуглуулан төвлөрүүлэхэд эдгээж чадна. Ямар нэгэн зүйл сонирхлыг нь татвал тэд өвчтэй байгаагаа ч умартдаг зантай. Тэд тэсвэр тэвчээртэй, өвчин эсэргүүцэх чадвар сайтай, урт удаан насалдаг. Эрүүл байхыг хүсвэл:
Эмч нарт итгэдэггүй, өвчнөө анзаарахгүй байхыг хичээдэг. Ууж идэх дуртай. Хамар, хоолой, зүрхний өвчинд өртөмтгий, хөл, нуруу нь өвддөг. Цусны эргэлтийн систем хямарч, судас өргөсөх өвчин тусаж болзошгүйг анхаар! Аюулыг үл тоомсорлодoгоосоо болж осол аваарт орох нь элбэг. Гал түймэр, дэлбэрэлтээс болгоомжилбол зохино.
Ажил мэргэжил
Хилэнцийнхэн маш ажилсаг хөдөлмөрч, сурах дуртай, ой тогтоолт сайтай. Тэд нэг их хүч гаргахгүйгээр хүссэндээ хүрч чаддаг. Тэдний бодсон хүсэл нь бодит болдог. Тэд юм бүхэнд гайхалтай амархан хүрдэг. Тэд өндөр хөгжсөн оюун ухаан, сэтгэхүй, хүч, зориг шаардсан хэцүү ажлыг ч маш сайн хийж чаддаг. Тэд маш сайн мэс засалч, сэтгэл судлаач, уурхайчин, усан онгоцны ахмад болдог. Тэдэнд физик, хими, техник зэргийн лаборатори дахь судалгаа шинжилгээний ажил бас зохино. Мөн тэд амьдралын утга ухааныг судалдаг гүн ухаанч байх нь олонтаа. Хилэнцүүд сайн хоолойтой тул эстрад болон дуурийн дуучид болдог.
Хайр дурлал гэр бүл
Тэдний махбодь ус тул хамтрагчаа эсвэл найзаа ус, газар махбодьтой ордоос сонгох хэрэгтэй. Ус нь галтай огт нийцдэггүй харин агаартай маш сайн нийцдэг. Хилэнц нь бусад ордуудаас хамгийн мэдрэмтгий нь юм. Гэхдээ тэд хөнгөн хийсвэр харьцаа, сээтэн зэрэгт дургүй, харин хайр дурлалын асуудалд бие сэтгэлээ зориулдаг. Хайр дурлалын асуудалд зөвхөн зүрх сэтгэлээ л сонсдог бөгөөд үүндээ өөрийгөө бүхэлд нь өгдөг. Тэд өөрсдийнхөө сэтгэл татам байдлын үнэ цэнийг сайтар мэддэг. Тэд худалч хуурмаг хүнийг таних зөн совинтой тул хамтрагчаа сонгохдоо алдах нь ховор.
Ийм учраас тэдний гэрлэлт нь ерөнхийдөө аз жаргалтай байдаг. Харин тэдний гэрлэлт нь бүтэлгүйтэж аз жаргалгүйгээ мэдэрвэл өс хонзонтой, хэрцгий нэгэн болж хувирдаг.
Тэд дураараа их туйлдаг, бусдыг өөрийнхөөрөө байлгах дуртай, үүнээс болж бусадтай таагүй харилцааг бий болгодог. Хүүхэд хүмүүжүүлэхдээ дэндүү ёсорхог, уян зөөлөн зан, тэсвэр тэвчээр түүнд ихэвчлэн дутагддаг. Хилэнцийнхний нэр төрд дуртай зан нь хязгааргүй тул хүүхдээ бахархахаар хүмүүжүүлнэ. Хүүхдүүдээ ч ийм занд сургадаг. Хилэнц нь усны тэмдэг учраас усны хажууд амьдарвал зохино. Ийм боломжгүй байвал гэртээ аквариум тавих хэрэгтэй.
Хилэнцийн гэр орон нь түүнийг хувь хүн гэдэг ул мөрийг тодоор харуулсан цайз нь болдог. Тэд сүүдэр талд амьдрахыг илүүд үздэг. Хилэнц нь бусад ордуудаас хамгийн идэвхтэй, эрч хүчтэй нь боловч амрах үедээ хүнгүй чимээгүй газрыг гол төлөв сонгодог. Тэд бодолд автахаар эсвэл номоо тайван уншихаар усны хажууд байх дуртай. Хилэнцийнхэн эрсдэлтэй, эр зориг шаардсан спортод дуртай.
Ордын зохицол
Мэлхий, охин, матар, нумынхантай урт удаан хугацааны аз жаргалтай харилцаа холбоо тогтоодог. Харин үхэр, хилэнц хоёр таарамж муутай боловч гэрлэвэл авъяаслаг хөөрхөн хүүхдүүд төрдөг. Хонь болон хилэнцийнхэн харилцан татагддаг ч тэд хоёулаа түрэмгий зантай тул үргэлж зөрчилддөг. Хилэнцийн эзэгнүүр зан ихрийн тогтвортой бус байдлаас хэрүүл маргаан үүсдэг. Жинлүүрийнхэнтэй зөвхөн хамтран ажиллахад л болно. Арслан, хумхтай нийцэл муутай. Хилэнцийнхэн загасны ордны үнэнч шударга занг хүндэлж байх ёстой.

DALL-E 3

A.Галбадрах
5 сарын өмнө
(8.20-9.20)
Зурхайн 12 ордоос хамгийн хэцүү ордын нэг. Тэд эсвэл дунд зэргийн хүмүүс эсвэл агуу сэтгэгч нар болдог. Аливаа асуудлыг болон үйл явдлыг зөвхөн нотолгоо учир шалтгаантай нь холбож ойлгодог. Аливаа зүйлийг дэврүүлдэггүй, харин аль болох хялбаршуулахыг хичээдэг. Тэд үргэлж үл итгэсэн байдалтай байдаг мөн зөн совин болон сэтгэлээ нээхэд итгэдэггүй. Төгс төгөлдөр байдалд ямагт тэмүүлдэг. Тэд цэвэр цэмцгэр байдалд татагддаг. Аливаа үйлдэл хийхдээ эхлээд заавал бүгдийг сайн бодож тунгаана.
Гэвч хэт удаан бодсоны улмаас хааяа боломжийг алддаг. Охин бол бодит болон ил тод байдал, учир шалтгааны бэлэг тэмдэг. Охины ордны олонх эрчүүд нь гоонь эр, харин эмэгтэйчүүд нь гэртээ хөгширдөг тохиолдол цөөнгүй. Зарим нь 2 дахь удаагаа гэрлэдэг. Амьдралын ухаан, юм бүхнийг бодитоор хардаг, байгаа юмыг байгаагаар нь нэрлэж мөн тэгж хүлээн авч чаддагаараа ялгардаг. Ямар нэгэн уран зөгнөл, илбэ, гайхалтай сонин төлөвлөгөө тэдэнд хэрэггүй. Тэд мөрөөдөж суух дургүй. Янз бүрийн адал явдалд оролцдоггүй.
Зөвхөн материаллаг орчин харагдах, сонсогдох, гарт баригдах зүйлсийг үнэлнэ. Тэд харамч, уйтгартай, зөрүүд. Өөртөө ч тэр өрөөлд ч тэр харгис хандах хандлагатай.
Мөн ёс журам номлох дуртай. Хэт болгоомжтой. Хуурмаг сүсэгч зантай. Хязгаарлагдмал. Гэхдээ тэд найдвартай. Олсоныхоо хэрээр амьдарч чаддаг, хөдөлмөрч, зүтгэлтэй, соёлтой боловсон. Тэд аливаа зүйлийг задлан шинжлэн бодох мөн ажиглан хянах чадваруудтай. Сэхээтэн маяг, жүжиглэх чадварын цаана хууран мэхлэх арга нуугдаж байх магадлал бий. Тэд эсрэг тэсрэг хувирамтгай хоёрдмол зантай. Хөндий хүйтэвтэр байдал, авхаалж сүйхээ хосолсон байдаг. Охины ордыхон хувиа хичээгч үзэлтэй. Тэд анхны уулзалтаар сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй. Дуу шуугианд дургүй. Танихгүй хүмүүсээс зай баримтгай. Олон хүмүүсийн дунд байхаас зайлсхийдэг. Анхаарлын төвд байж гол ярилцагч байхаас зугтдаг. Тэд байнга санааширч явдаг.
Аз жаргалтай байхад сэтгэлээ хөнгөрүүлэх хэрэгтэйг ойлгодоггүй. Тэд үнэнч, цагаан сэтгэлтэй боловч бас дүр эсгэж мэднэ.
Тэдний сайн тал нь нягт нямбай зан юм. Ажил амьдрал ер нь бүх зүйл нь байр байрандаа байдаг. Хийх гэсэн бүх юмаа хичээнгүйлэн хийж, төгс төгөлдөр байхын төлөө тэмүүлдэг. Залхуу, үгэндээ эзэн суудаггүй, бохир заваан, бүдүүлэг хүмүүст маш дургүй. Зарчимч, хичээнгүй, үрэлгэн бус хүмүүсийг үнэлдэг. Хүмүүсийн сул талыг олж харахдаа сайн.
Хүмүүст ихээхэн шүүмжлэлтэй ханддаг ялангуяа ойр дотны хүмүүс нь санаанд нь хүрдэггүй учраас найз нөхөд, төрөл саднаасаа холдож хөндийрэх нь олонтаа. Өөрсдийн сул талыг мэддэггүй учир шүүмжлэлээс их айдаг.
Эрүүл мэнд
Тэд спортод цагаа үрэхийг хүсдэггүй. Ховорхон өвддөг. Тэдний дунд сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн бараг байхгүй гэхэд болно. Тэд эмчид ойр ойрхон үзүүлдэг. Биеийн эмзэг эрхтэн нь ходоод юм. Хэт хөөрч догдлохоос, хүнд хоол идэхээс сэргийлж явбал зохино. Гадны нөлөөлөлд автахдаа амархан. Тэд тийм ч хурдан, хялбар эмээл дээрээсээ унахгүй ч сэтгэл түгших нь хурдан. Амархан ядарч өнгө зүсээ алддаг. Уушиг болон булчин шөрмөс нь дутуу хөгжилтэй байх нь бий. Мэдрэлийн систем сайтай боловч стресс, элдэв маргаан эрүүл мэндэд нь муугаар нөлөөлдөг. Гунигт явдал тохиолдвол хоол унднаас гарчихдаг. Тэд биеэ анхаардаг тул өвчнөө хүндрүүлдэггүй. Заримдаа энэ зан нь хэтрээд биеэ хэт чагнах, цэвэрлэж арчих дуртай, нянгаас айж эмээдэг болоход хүргэдэг. Өтгөн хатах нь бие махбодыг хордуулах аюултай тул анхаар. Сэтгэл санаатай холбоотойгоор ходоод мушгиж өвдөх нь элбэг. Эрүүл байхыг хүсвэл тогтмол цагт хөнгөн хооллож, хоолны дэглэм сахин, агаарт гарч, хүндээр тогтмол бие засч байх нь чухал.
Ажил мэргэжил
Ажил охины хувьд амьдралынх нь ноён нуруу. Тэд гайхалтай сайн ажилтан албан хаагч, маш хөдөлмөрч. Мэргэжлээ сонгохдоо тун хянуур ханддаг. Бүх насаараа сурч өөрийгөө хөгжүүлдэг. Бүх зүйлийг төгс хийхийг чармайна. Тэд ганцаараа ажиллахыг илүүд үзнэ. Гэхдээ хамт олны дунд мөн муугүй ажиллаж чадна. Энэ ордыхон ажилгүй удаан сууж чаддаггүй. Олон талын мэдлэгтэй. Мэдлэгийг үнэлдэг, хүндэлдэг. Сонгуульт ажилд маш идэвхтэй ажиллах чадвартай тул өндөр албанд сонгогдох боломжтой.
Ямар нэгэн төсөл, судалгаа шинжилгээний ажилд ажиллах хүсэлтэй. Бичгийн ажилд сайн бөгөөд хянан - найруулагч /редактор/ хийвэл ихээхэн тохирно. Эрүүлээр сэтгэх, нягтлан судлах, цаг тухайд нь гүйцэтгэх чадвараар хэнийг ч дагуулахгүй. Тэд алдаа бараг гаргадаггүй. Хариуцлага хүлээх чадвартай. Дарга нартайгаа төлөв төвшин эелдэг харьцаатай. Доод хүмүүстэйгээ хатуу чанга, хааяа ивээнгүй байдлаар хандана. Тэд даруу төлөв учир ямар нэгэн урамшуулал, шагнал болон тушаал дэвших талаар ам ангайдаггүй. Охины ордоос сайн эмч, эх баригч, багш, хэл зүйч, нарийн бичиг, үйлчилгээний салбарын ажилтнууд их төрдөг. Хар бор ажлаас ч айдаггүй. Хайр дурлалаа илчлэхдээ мөн мөнгө зарцуулахдаа хэт өглөгч байдаггүй. Мөнгөний үнэ цэнийг сайн мэддэг тул илүү төлөхөөс үргэлж айдаг. Маргаашийн өдрийг бодон мөнгөө хадгалдаг. Санхүүгийн асуудал дээр хэзээ ч эрсдэлтэй үйлдэл хийдэггүй. Гуйлгачин хүмүүсийг хэзээ ч өрөвддөггүй ч зовлон зүдгүүр тулгарсан найз нөхөддөө тусалдаг. Бусдаас тусламж хүлээн авахдаа дургүй. Бие даасан тусгаар амьдрах дуртай.
Ганцаараа байх дуртай тул шуугиантай хороололд биш харин хотын захад цэцэрлэгтэй байшинд амьдарвал түүнд тохиромжтой. Хөршүүдтэйгээ харьцахгүй байхыг хичээдэг. Өөрийн дур сонирхлоо хэнтэй ч хуваалцдаггүй. Ихэнх охины ордныхон эртний зүйлс цуглуулах дуртай. Амрахаар явбал үнэтэй амралтад биш харин чимээгүйхэн байгальд амрахыг илүү эрхэмлэдэг. Эдгээр хүмүүсийн ихэнх нь аялах дуртай байдаг.
Хайр дурлал гэр бүл
Өөрийг нь хүндэлж чаддаг хүнийг охиныхон амьдралынхаа ханийг болгодог. Тэд хайр дурлалын романтик зөгнөлд автдаггүй. Тэдэнд найдвартай болон байнга хайр дурлалын хүч гаргахыг шаарддаггүй хүн хэрэгтэй. Тэгсэн ч өөрөө хайртай хүндээ их анхаарал халамжтай ханддаг.
Өөрийнхөө сэтгэлийг илэн далангүй үзүүлж харуулах дургүй. Тэд оргилуун сэтгэл гэж мэддэггүй, үүгээр ч барахгүй үүнийг сэтгэлийн өвчин гэж үздэг. Мэдрэмжиндээ биш харин ухаандаа захирагддаг. Хэрвээ тэр дурласан бол өөрийнхөө хайрыг үгээр биш харин үйл хөдлөлөөрөө баталдаг. Ханиасаа ямагт ёс журамтай, үнэнч шударга, ухамсартай байхыг хүлээж найддаг. Хэрвээ тийм биш бол цэвэр цэмцгэр байдлаа бохирдуулахгүйн тулд ганцаараа байхыг эрхэмлэнэ. Амьдралд болон хүмүүст тэд хэт шүүмжлэлттэй ханддаг учраас ихэвчлэн ганцаараа үлдэж, аз жаргалтай байх боломжоо алддаг. Өөрийн мэдрэмжээ нуун, хайраа илчилж чаддаггүйгээсээ болж гоонь эрчүүд болон гэртээ хөгширсөн эмэгтэйчүүд болдог. Охины ордныхон хайр дурлалд ч 3 янз байдаг
1-рт охин нь хайр дурлалдаа аз жаргалтай байж чаддаг. Тэд маш сэтгэл татам, уян зөөлөн, эелдэг, үнэнч байдаг ба өөрийнхөө хайрыг үйлдлээрээ батлахаас гадна сэтгэлээ нээж бас чаддаг.
2-рт хатуу ёс суртахуунтай, хүйтэн, хязгаарлагдмал, буянт үйлсэд өөрийгөө зориулсан хүмүүс. Эдгээр охин нь ер нь ганцаардмал байдаг.
3-рт эдгээр охины хувьд секс бол зорилго нь юм. Тэд амрагаа ямагт сольдог тэгэхдээ хүйтэн, мэдрэмжгүй, хайхрамжгүй хэвээр үлддэг.
Тэд өөрсдийгөө янз бүрийн асуудлаар хэт ачаалдаг тул эцэг эхийн үүрэг түүний хувьд амаргүй байдаг. Хамгийн чухал нь үр хүүхдүүдээ ёс журамтай байлгах, хичээлдээ сайн сурах, мөн оюун ухааныг нь хөгжүүлэх гэх мэт. Охины ордны эцгүүд хүүхдүүдтэйгээ тэсвэр тэвчээргүй, уур уцаартай ханддаг нь их.
Ордын зохицол
Матар болон үхрийн ордынхонтой аз жаргалтай байна. Нум, загас, ихрийн ордтой огт таарахгүй. Хонины ордынхноос ч хол байсан нь дээр. Амьдралыг өөр өөрөөр хардаг ч хүсвэл хилэнц, охин хоёр таарна. Охины ордныхны нарийн тооцоотой зан мэлхийг эмзэглүүлдэг. Арслангийн ордынхонтой сексийн нийцэл сайн, үерхэж нөхөрлөж болно. Хумхын ордынхон охинд их татагддаг ч харилцаа холбоо удаан үргэлжилдэггүй. Охин болон жинлүүр таардаггүй. Охины орд охины ордтойгоо бас л нийцэл муутай.
Comments
Post a Comment