Шинэ он гарлаа, энэ шинэ онтой цуг өөдрөг гэгээлэг бүхэн ирээсэй.

Эрүүл энх сэтгэл түвшин байж өдөр тутмын амьдралдаа ханамжтай сайхан мэдрэмжийг авч амьдраасай, мөрөөдөж хүссэн бүхэн маань биелж байрандаа орж охин маань тэтгэлэг авч хүссэн сургуульдаа ороосой. Өөртөө итгэлтэй байж амьдралын идэвхитэй хэв маягаар амьдарч өдөр тутам алхалт дасгал хийж, хэлээ сурч өөдрөг бүхнээр дүүрэн амьдрах болтугай.


1. Өөрөө хохирсон ч юу ч болоогүй мэт байна гэдэг #төлөвшил.
2. Өөрт нь хүний муугаар хандсан ч өмнөх шигээ байж чадаж байна гэдэг #сэтгэл.
3. Хэн ч хамтрахгүй үед ч гоншигнолгүйгээр урагшилна гэдэг #хатуужил.
4. Муу хэлүүлж байсан ч тоохгүй ажлаа хийсээр байх нь #бахархал.
5. Ядарч байсан ч бусдыг инээмсэглэн сонсоно гэдэг #хүндлэл.
6. Өөрт байхгүй ч бусдад туслахын төлөө хичээнэ гэдэг #өгөөмөр_сэтгэл.
7. Хүндлэгдэх тусам даруухан амьдарна гэдэг #зөв_хүмүүжил.
8. Мэдэхгүй юмаа бусдаас асууна гэдэг #даруу_зан.
9. Үргэлж суралцаж, өөрийгөө хөгжүүлнэ гэдэг #хичээл_зүтгэл.


Comments

Popular posts from this blog