Posts

2025 он удахгүй дуусахнээ, олон сайхан эерэг зүйлсийг авчирч ээлтэй байлаа. Хаана тайван, дүүрэн мэдрэмж авч байгаа тэр газраа анир багатай тухлан хийх ёстойгоо сэтгэлдээ тултал хийж өөрийгөө үнэлэх үнэлэмжээ багагүй зузаатгаж чадлаа.  Баярлалаа энэ жилдээ, баярлалаа ивээж байгаа бүхэндээ. Илүү сайн сайхан ирээдүй, сэтгэл дүүрэн өег сайхан амьдрал руу чимээгүйхэн тэмүүлж жижиг ч болтугай зүйлээс чин сэтгэлийн таашаал авч амьдрахын төлөө хичээх болноо. Үр хүүхдийнхээ сайхан ирээдүйн төлөө санаа зовж биш, зөгнөн ерөөдөг, итгэж найддаг, өөртөө бас өөрийн гэсэн бүхэндээ зөөлөн, эерүү байж хамтдаа сайхан бүхнийг туулахыг хүсч байна, ерөөлөөр болтугай. Зорьсон шалгатлаа амжилттай өгч олон жилийн мөрөөдлөө биелүүлэхийг үнэхээр хүсч байна, хичээх болно, чадах болно.
 Tu est tres bien comme tu es
Image
 47 нас хүрлээ, 50 хүрэхэд 3 хан жил дутуу яг энэ насан дээрээ гацчихмаар л санагдаж байна шүү Энэ жилийн төрсөн өдөр маань хамгийн чимээгүй нам гүм болж өнгөрлөө. Муудах юм байхгүй дээ, болох ёстой л юм болдогоороо болж байгаа байх, ирэх нь ирж явах нь явж чи өөрөө болон чиний гэр бүл оршин тогтносоор л байгаа. Хүслийн жагсаалт дээрээ бичсэнээсээ нэг хоёроор эхлүүлж байгаа, бага охиноо төгөлдөр хуур, ширээний теннисний дугуйланд явуулж байгаа зуны усанд сэлэлтийн сургалтад бүртгүүлчихсэн. Зундаа үеэл эгч ах дүү нартай нь хэсэг бужигнуулаад жоохон ч болтугай нийгэмшүүлж задалж авахгүй бол айлын ганц, хол зайтай хүүхдүүдийн жишгээр жоохон дасан зохицох, бие даах дархлаагүй болчих гээд байх шиг. Дүүгээ хотоос авчирч хамт байгаагаараа арай л онцлог юм уу даа, гацаанаасаа гарч сайн сайханд тэмүүлээсэй, урам зориг орж амьдралын зорилго, гэрэл гэгээтэй болоосой гэж хүсч байна, залуу насандаа сэтгэлийн гацаанд орох хүсэлтгүйэ. ... ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ХАРИЛЦААН ДАХЬ ААШ АРАНШИН Бүр хамгийн өөри...
 Хаврын дулаахан сайхан өдөр гэвч сэтгэл дотор эргэлзээ тээнэгэлзээтэй. Охины маань ирээдүй гэрэлтэй байгаасай, очоод хүссэн сургуульдаа шилжин орж өөрийхөө хүссэн мэргэжлээ эзэмшээсэй л гэж залбирч байна. Залуу насны өдөр болгон үнэ цэнэтэй - жил ч бай, сар ч бай хийж бүтээх боломжоор дүүрэн. Тийм болохоор хугацаа алдаад байгаа санагдаад өмнөөс нь давчдаад байх юм. Гэхдээ тэглээ гээд хүссэнээр болох биш дээ. Ямартай ч эхнийхээ сургуульд очоод суралцаж байх хугацаандаа хүссэнээрээ өөрөө замнаж аз жаргалтай ирээдүйгээ бүтээн босгоосой, илүү их өөртөө итгэлтэй урам зоригтой санаачилгатай бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн өөрийн бодолтой хүн болж төлөвшөөсэй, чинийхээ төлөө санаа их зовох юмаа. Ямар азаар багш нар нь хүлээж авч хамт амьдрахад бэлэн байгаа юм, аав ээж маань тэнгэрээс дэмжиж тэтгэж байгаа нь тэр байхаа.
 2025 он Цагаан сарын битүүний өмнөх өдөр Өөртөө сануулах зүйл байнөө, ямар нэгэн байдлаар мухардалд орсон юм шиг санагдвал бусдын нүдээр юмсыг хараад үзээрэй, эсвэл бүр тэр чигт нь орхиод орчноо өөрчлөөд үзсэн нь дээр юм байна шүү. Мухардал дотроосоо гарц харна гэж байхгүй юм шиг. Юутай ч цагаан сарын баяр миний хувьд яагаад ч юм дандаа сэтгэл тавгүй байдлаар зонхилоод байх юм, аав ээжтэйгээ олон золгож чадсангүйдээ тээдэг нууцхан харуусал, сэтгэлийн гэмтэл юм болов уудаа
Image
  Үхэр Зургийн эх сурвалж: Freepik 2025 онд үхрийн ордныхонд нийгмийн бүсэд Санчир гараг ойлгоход амар Загасны ордод байрлалтай эхэлнэ. Энэ нь таны харилцаанд илүү их уян хатан, өрөвч сэтгэлтэй хандахыг уриалж буй. Ийм өөрчлөлт нь таны нийгмийн хүрээг шинэ, эерэг байдлаар тэлэхэд тусалж чадна. Тавдугаар сарын сүүлээс есдүгээр сар хүртэл таны сүнслэг байдлын арванхоёрдугаар гэрт Санчир гараг гал мэт Хонины ордод шилжин, байрлах болно. Энэ хугацаанд та далд айдас, дарагдсан мэдрэмж, сэтгэл зүйн асуудлуудтайгаа нүүр тулж ажиллах юм. Өөрийн айдас, түгшүүрийг ойлгож, даван туулах боломж гарч байгаа тул энэ нь сүүлийн үед саад байсан асуудлуудыг шийдвэрлэхэд ихээхэн тусална. Таны ордонд дахин Тэнгэрийн ван гараг байрлана, гэхдээ зөвхөн хэсэг хугацаанд. Нэгдүгээр сараас долоодугаар сарын эх хүртэл, мөн арванэгдүгээр сарын эхээс оны эцэс хүртэл Тэнгэрийн ван таныг гэнэтийн өөрчлөлтөд дасан зохицох, шинэлэг санаачилгыг хүлээн авах, уламжлалт бус аргуудыг ойлгоход түлхэц өгнө. Эдгээр хугацаа...
Шинэ нөхцөл, шинэ сэтгэлгээ, шинэ хандлага өөдрөг сайхан бүхний давалгаа... Надад тохиолдож байгаа бүхэнд үнэхээр баярлан талархаж байна, дээрээс мниь ивээж байгаа хайртай аавдаа, ээжүүддээ, ах, эгч, дүү нартаа гялайлаа. Нэг жилийн өмнө гэхэд төсөөлөөгүй байсан мөрөөдөл маань биелж мөрөөдлийнхөө амьдралаар амьдарч байна. Улам илүү урамшиж өөдрөг сайхан бүхэнд тэмүүлж амьдрахыг хүсч байна. Дараагийн мөрөөдлөө төсөөлөлдөө багтаахыг хүсч энд тамгалья. https://www.australiaawardsmongolia.org/scholarships/who-can-apply/ Эргэж хараад баяртай, талархалтай сэтгэл дүүрэн дурсах болтугай.