47 нас хүрлээ, 50 хүрэхэд 3 хан жил дутуу яг энэ насан дээрээ гацчихмаар л санагдаж байна шүү Энэ жилийн төрсөн өдөр маань хамгийн чимээгүй нам гүм болж өнгөрлөө. Муудах юм байхгүй дээ, болох ёстой л юм болдогоороо болж байгаа байх, ирэх нь ирж явах нь явж чи өөрөө болон чиний гэр бүл оршин тогтносоор л байгаа. Хүслийн жагсаалт дээрээ бичсэнээсээ нэг хоёроор эхлүүлж байгаа, бага охиноо төгөлдөр хуур, ширээний теннисний дугуйланд явуулж байгаа зуны усанд сэлэлтийн сургалтад бүртгүүлчихсэн. Зундаа үеэл эгч ах дүү нартай нь хэсэг бужигнуулаад жоохон ч болтугай нийгэмшүүлж задалж авахгүй бол айлын ганц, хол зайтай хүүхдүүдийн жишгээр жоохон дасан зохицох, бие даах дархлаагүй болчих гээд байх шиг. Дүүгээ хотоос авчирч хамт байгаагаараа арай л онцлог юм уу даа, гацаанаасаа гарч сайн сайханд тэмүүлээсэй, урам зориг орж амьдралын зорилго, гэрэл гэгээтэй болоосой гэж хүсч байна, залуу насандаа сэтгэлийн гацаанд орох хүсэлтгүйэ. ... ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ХАРИЛЦААН ДАХЬ ААШ АРАНШИН Бүр хамгийн өөри...
Posts
Showing posts from April, 2025
- Get link
- X
- Other Apps
Хаврын дулаахан сайхан өдөр гэвч сэтгэл дотор эргэлзээ тээнэгэлзээтэй. Охины маань ирээдүй гэрэлтэй байгаасай, очоод хүссэн сургуульдаа шилжин орж өөрийхөө хүссэн мэргэжлээ эзэмшээсэй л гэж залбирч байна. Залуу насны өдөр болгон үнэ цэнэтэй - жил ч бай, сар ч бай хийж бүтээх боломжоор дүүрэн. Тийм болохоор хугацаа алдаад байгаа санагдаад өмнөөс нь давчдаад байх юм. Гэхдээ тэглээ гээд хүссэнээр болох биш дээ. Ямартай ч эхнийхээ сургуульд очоод суралцаж байх хугацаандаа хүссэнээрээ өөрөө замнаж аз жаргалтай ирээдүйгээ бүтээн босгоосой, илүү их өөртөө итгэлтэй урам зоригтой санаачилгатай бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн өөрийн бодолтой хүн болж төлөвшөөсэй, чинийхээ төлөө санаа их зовох юмаа. Ямар азаар багш нар нь хүлээж авч хамт амьдрахад бэлэн байгаа юм, аав ээж маань тэнгэрээс дэмжиж тэтгэж байгаа нь тэр байхаа.