Posts

Showing posts from January, 2024
  ҮХЭР 2024 он тоо томшгүй олон боломж, санаанд оромгүй ялалтуудыг авчирна. Шинэ оноо инээмсэглэн угтаарай. Баялаг хуримтлуулах хэтийн төлөв гарч болох ч их хэмжээний зарлага гарах магадлал бас хэвээр байна. Мөнгө зээлэхдээ болгоомжтой байгаарай. Шаардлагатай үед стратегиа судалж, төлөвлөж, тохируулаарай. Гэхдээ бизнесийн тал дээр шинэ, уламжлалт бус санаануудад нээлттэй байгаарай. Үхрийн ордныхон жилийн турш олны анхаарлын төвд байх магадлалтай. Өнгөрсөн харилцаа таны амьдралд дахин орж магадгүй бөгөөд энэ нь шинэ туршлагын ертөнцөд нүдийг чинь нээж магадгүй юм. Хүсэж байсан ажил мэргэжлийнхээ боломжийг олж авснаар шаргуу хөдөлмөр нь үр дүнгээ өгөх магадлалтай. Жилийн эхний улиралд ажил солих талаар бодохоос зайлсхий. Архаг өвчин дахин сэргэж болзошгүй тул эрүүл мэндээ сайтар хянаж байгаарай Алсын зорилгынхоо талаар бод. Ажлаа сайн хийх үүрэг хариуцлага, тууштай байдлыг бий болго. Тэвчээртэй байгаарай, учир нь зорилгодоо хүрэх нь шаргуу хөдөлмөр шаарддаг ч үр дүн нь үнэ цэнэтэй ба...
Чаднаа гэсэн бодол итгэл, хүсэл тэмүүлэл ямар ч юмыг ажрахгүй даваад гарах тулаад үзэх зориг хэн бүхэнд хэрэгтэй. Залуу халуун насанд энэ төрлийн хэрэгцээ харьцангуй бага байдаг бололтой. Нас нэмэгдэхийн хирээр эрч суларч эргэлзээ үүсэх нь их юм. Зөв явна уу, зөв хийвүү гэдэгтээ үргэлж эргэлзэж санаагаа зовоох нь зөвхөн миний асуудал юм болов уу. Эргэн тойрноо ажихад эргэлзээд эмзэглээд шаналаад яваа хүмүүс харагдахгүй л юм. Өөрөө өөртөө үүсгээд байгаа энэ даваагаа намсгаж тайван сайхан сэтгэл хангалуун амьдрах өөрийн гэсэн аргатай болох юмсан. Хаа байсан өнгөрснийг, эсвэл болох эсэх нь мэдэгдэхгүй ойрын ирээдүйн зүйлд санаа зовж сэтгэл түгшиж өөрийгөө тайван биш байлгадгаа болихсон. Чи чаднаа, бүтнээ, бүтээнээ гэдэгтээ итгэлтэй байж үргэлж өөрийнхөө талд байдаг итгэл төгс сэтгэл амар байхсан. Энэ эрч хүчээр өдөр бүр өөрийгөө цэнэглэдэг өөрийн гэсэн нууцхан аргуудтай ч юм уу, дадал зуршилтай болж түүнээсээ тэжээл авч тайтгарал мэдрэхийг хүсч байна. Тайтгарал эдэг бол түгшилгүй, эмээлтг...
Шинэ он гарлаа, энэ шинэ онтой цуг өөдрөг гэгээлэг бүхэн ирээсэй. Эрүүл энх сэтгэл түвшин байж өдөр тутмын амьдралдаа ханамжтай сайхан мэдрэмжийг авч амьдраасай, мөрөөдөж хүссэн бүхэн маань биелж байрандаа орж охин маань тэтгэлэг авч хүссэн сургуульдаа ороосой. Өөртөө итгэлтэй байж амьдралын идэвхитэй хэв маягаар амьдарч өдөр тутам алхалт дасгал хийж, хэлээ сурч өөдрөг бүхнээр дүүрэн амьдрах болтугай. 1. Өөрөө хохирсон ч юу ч болоогүй мэт байна гэдэг #төлөвшил . 2. Өөрт нь хүний муугаар хандсан ч өмнөх шигээ байж чадаж байна гэдэг #сэтгэл . 3. Хэн ч хамтрахгүй үед ч гоншигнолгүйгээр урагшилна гэдэг #хатуужи л. 4. Муу хэлүүлж байсан ч тоохгүй ажлаа хийсээр байх нь #бахархал . 5. Ядарч байсан ч бусдыг инээмсэглэн сонсоно гэдэг #хүндлэл . 6. Өөрт байхгүй ч бусдад туслахын төлөө хичээнэ гэдэг #өгөөмөр_сэтгэл . 7. Хүндлэгдэх тусам даруухан амьдарна гэдэг #зөв_хүмүүжил . 8. Мэдэхгүй юмаа бусдаас асууна гэдэг #даруу_зан . 9. Үргэлж суралцаж, өөрийгөө хөгжүүлнэ гэдэг #хичээл_зүтгэл .