Posts

Showing posts from November, 2023
Бусдын миний талаар бодож байгаа зүйлс надад тийм ч их хамааралтай бишээ... тэрнээс шалтгаалан тавгүйтэх шаардлага огт байхгүй ээ. Юм болгон дээр өөрийгөө цэнэх, буруутгах, эсвэл зөвтгөх гээд  шалтгаан хайгаад хэрэггүйэ... Яг ийм бодолтойгоор эртнээс амьдарсан бол бас ингэж хөнгөн хүлээж авч амьдрахад өөрийгөө дасгасан бол хамаагүй амар байхсан. Хэдий ухамсар маань нэг өөрийг хэлдэг ч хэвшсэнээрээ байнга л аахар саахар зүйлд санаа зовиноостой хүн болчихсон байх юм. Хэнд хэрэгтэй юм, дуртай дургүй таалагдсан таалагдаагүйгээ шуууууд л илэрхийлээд бусад хүн яаж хүлээж авах бол гэдэгт огт санаа зовохоо больчихвол санаа амар байхсан. Яг энэ замналаараа охидуудаа явуулах гээд юм болгонд чичлээд өөрийгөө зольж бусдыг түрүүнд тавихыг заагаад, далд ухамсарт нь суулгаад л байх шиг... тэгмээргүй байна. Ёс зүй, хүндлэл байх хэдий ч бусдыг, бусдын санаа бодлыг биш өөрийгөө түрүүнд тавьж өөрийгөө хайрлаж сурахад нь туслачих юмсандаа. Тэгвэл өөрсдөд нь ч амар байхсан. Хүн ер нь явж явж өөртэйгөө ...
Энгийн нэг л амьдрал...  Гэхдээ өөрийн л гэсэн өнгө төрхтэй, цагаан хар, өгсөх уруудах, шамдах шантрах ээлжилсэн, бусдад уйтгартай хэдий ч өөрт сургамжтай бас дурсамжтай, эргээд нэг харах тэр цаг үед өөрийгөө урамшуулах, зөвтгөх багахан ч болтугай орон зайг олж харах гэсэн өчүүхэн зорилготой.  Одоогоороо гэхээсээ илүү дурсамжаасаа хийсэн бүтээсэнээ харж урам дэм, чиг баримжаагаа авдаг өөртөө зориулан өчигдрийн өөрөөсөө маргаашийнхаа хувилбарт зориулан хийж байгаа үйлдэл юм уу даа... Яагаад ч юм өнөөдөр, одоо, яг одоогийн үйлдэж байгаадаа эргэлзэж тээнэглэх нь их байх юм. Өөртөө итгэхгүй, өөрийгөө голсон чамласан, өөртөө болон өөрт хамааралтай ойр тойрныхондоо хэт өндөр шаардага тавьж хүлээлт үүсгээд тэрэндээ сэтгэл дундуур байгаад байдаг хүн гэх юм уу даа. Тэгсэн хирнээ эргээд харахад хийсэн үйлдэл, өөрийн амьдралын чиг шугамаасаа нэг их хол зөрөөгүйн байна гэдгээ мэдэрч бяцхан тайвшрал авдаг болчихжээ. Насных байж магадгүй л...  Зарим зүйлсийг гадагшлуулах, тайвшрах зари...